Захиралын мэндчилгээ

Манай эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд, Европийн Анагаах Ухааны орчин үеийн ололтуудын төгс шийдэл болох нөхөн сэргээх Феникс нано аппаратыг Монголд анх удаа эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн аарцаг ёроолын булчинг мэсийн бус аргаар физик эмчилгээгээр эмчилж байна. Бид цаашид эрүүл мэндийн салбартаа жишиг эмнэлэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Манай эмнэлэг нь нийт иргэддээ энэхүү нөхөн сэргээх нано физик эмчилгээндээ хамруулж, улмаар “Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл” алсын хараатайгаар зорин ажиллаж байна.

Эмчилгээ эхлэхийн өмнө олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар үзлэг хийн, нөхөн сэргээх Феникс нано аппаратаар оношилж, эмчлэх, зөвлөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлж байна.

”Ла Санте” эмнэлгийн цаашдын зорилт нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлж, мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтануудтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг болж, гадаад оронд хийгдэх өндөр өртөгтэй нөхөн сэргээх нано физик эмчилгээг эх орондоо нутагшуулж гадны эмч нартай хамтран ажиллаж, ажлын байранд сургалт явуулах, боловсон хүчин бэлдэх явдал юм. Та бүхний өмнө манай эмнэлгийн үүд хаалга байнга нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид хамтран ажиллахдаа баяртай байна. “Ла Санте” эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Хүндэтгэсэн:

“Ла Санте” эмнэлгийн захирал: З.Болормаа